Сургалт, Өсөлт

Арван алхам цуврал

Номын товч: Өдөр бүр, хаа сайгүй олон хүн Назарын Есүсээс ирдэг баяр хөөрийг амсан мэдэрч байна. Есүс Христийн тухай үнэн мэдээ хүрсэн газар бүрд хүмүүс, үндэстнүүд шинэ амьдрал, шинэ итгэл найдвар, амьдралын шинэ зорилготой болж түүнийхээ үр дүнд өөрчлөгдсөөр.

Хуудас: 86

Хичээл 1. Есүст Христ гэж хэн бэ?

Хичээл 2. Газар дэлхий дээрх Есүс Христийн амьдрал

Хичээл 3. Есүс Христийн үхэл

Хичээл 4. Есүс Христийн амилал

Хичээл 5. Есүст итгэгчид дотор амьдрах Есүс Христ

Хичээл 6. Есүс Христийн чуулган

Хичээл 7. Дүгнэлт

Үнэ: 2500₮

Худалдаж авах: 13-р хороолол Соманг плаза 5 давхарт 503 тоот

Номын товч:  Хүч тэнхээгүй болж, сүнслэг ялагдал хүлээхдээ христэч хүнийхээ хувьд энэ бүгдийг давж чадахгүй нь хэмээн бодож байсан үе танд бий юу? Таны сүнслэг амьдрал тогтворгүй, үргэлж нэг бол хэт дээшээ үсэрч, нэг бол хамгийн дорд байдалд орж бухимдалтай, үр дүнгүй байсан уу? Тэгвэл та энэ хичээлээс итгэл найдварыг олж авах болно. Мөн дэлхийн сая сая Христэд итгэгчдийн мэдэрсэн Христ доторх бүрэн төгс, зорилготой, үр дүнтэй адал явдалт амьдралын их аянд таныг хөтлөх болно. 

Хуудас: 76

Хичээл 1. Христэд итгэгчийн баталгаатай байдал

Хичээл 2. Христэд захируулсан амьдрал

Хичээл 3. Өсөлтийн таван зарчим

Хичээл 4. Христэд итгэгчдийн дээд эрх мэдэл

Хичээл 5. Залбирч сурцгаая

Хичээл 6. Есүст итгэгчдэд чуулганы хэрэгцээ

Хичээл 7. Дүгнэлт

Номын товч:  Христэд итгэснээс хойших амьдралаас тань илүү гайхамшигтай зүйл таны амьдралд бий болов уу? Үүний хариултыг энэ алхамаас олох болно. Жинхэнэ сэтгэл хангалуун байдал хаанаас ирдэг хийгээд бид өөрсдийн амьдралдаа хэрхэн бий болгох, хэрхэн өдөр бүр сэтгэл хангалуун амьдралыг амсаж туулах талаар олон сайхан санааг олж, хэрэгжүүлэх боломжтой. Мөн гэм болон уруу таталтын тухай, оюун санааны тулааны тухай өгүүлнэ. 

Хуудас: 60

Хичээл 1. Христэч амьдрал гэж юуг хэлэх вэ?

Хичээл 2. Өөрийн сүнслэг амьдралыг үнэлж цэгнэх нь

Хичээл 3. Сэтгэл хангалуун амьдрал 

Хичээл 4. Есүс дотор амьдрах нь

Хичээл 5. Гэм нүглээс цэвэрлэгдсэн амьдрал

Хичээл 6. Сүнслэг тулааны ялалт 

Хичээл 7. Ялгааг зан хандлага гаргана

Хичээл 8. Дүгнэлт      

Номын товч: Таны амьдрал зорилготой, хүч чадал бялхан байна уу? Та баяр баясгалантай, ялгуулсан амьдарч байна уу? Эсвэл таны амьдрал нэгэн хэвийн уйтгартай, Бурхан таныг хэрэглэхээргүй бүтэлгүй хүн юм шиг санагдаж байна уу? Христэч итгэлээр өсөх арван алхам цувралын гурав дахь номоос та дээрх асуултын хариуг олоорой. Ариун Сүнс таныг итгэлгүй, гутарсан байдлаас гарахад тусалж ер бусын хүч чадлаар дүүрсэн бурханлаг амьдралд хөл тавихад хөтлөх болно. 

Хуудас: 88

Хичээл 1. Ариун Сүнс гэж хэн бэ? Ариун Сүнс яагаад ирсэн бэ?

Хичээл 2.  Тантай  холбогдох Ариун Сүнсний харилцаа холбоо

Хичээл 3.  Яагаад цөөн  хэдхэн итгэгч Ариун Сүнсээр дүүргэгдсэн байдаг вэ? 

Хичээл 4.  Хэрхэн Ариун Сүнсээр дүүрэн байх вэ?

Хичээл 5.  Ариун Сүнсээр дүүргэгдсэнээ хэрхэн мэдэх вэ?

Хичээл 6.  Хэрхэн Ариун Сүнс ээр үргэлж дүүрэн байх вэ? 

Хичээл 7. Дүгнэлт      

Номын товч: Залбирал бол хүмүүнд илчлэгдсэн хамгийн агуу өөрчлөгч хүч чадал юм. Танд энэ хүч чадлыг хэрхэн өөрийн болгохыг энэ цуврал зааж өгнө. Таны суралцах үнэн таны сүнсийг хүчирхэгжүүлэх нь гарцаагүй. Та өөрийн тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирах үед таны залбирал Есүс Христээр тамгалагдан Ариун Сүнсний хүчээр тэнгэрлэг Эцэгт хүрнэ. Бурханы гурвал буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс таны залбиралд хариу өгөхийн тулд хэрхэн хамтдаа ажиллаж буйг олж харах болно. 

Хуудас: 64           

Хичээл 1. Залбирлын зорилго

Хичээл 2. Бид хэнд залбирах ёстой вэ?

Хичээл 3. Өдөр тутмын үр нөлөөтэй залбирлын удирдамж чиглэл

Хичээл 4. Хэрхэн хүчирхэг залбирах вэ?

Хичээл 5. Залбирлын талаарх Бурханы амлалт 

Хичээл 6. Эзэнд зориулах өдөр тутмын тусгай цагийг төлөвлөхөд суралцах нь

Хичээл 7. Дүгнэлт                   

Номын товч: Библи бол Бурханы Ариун Үг бөгөөд төгс. Хүн төрөлхтөнд зориулсан Бурханы сэтгэл дулаацуулам хайрын түүх болох Библийг уншиж, судалж шинжлэх нь гайхамшигтай сэтгэл хөдөлгөсөн адал явдал байдаг. Ямар ч ном түүнтэй эн зэрэгцэхгүй. Бурханы ер бусын Үгээр өдөр бүр чиглүүлэгдэгдэхгүй бол хэн ч хэзээ ч ер бусын, элбэг дэлбэг, хангалуун амьдарч чадахгүй. 

Хуудас: 78

Хичээл 1. Номуудын эх Ном

Хичээл 2. Библийн гол дүр

Хичээл 3. Хуучин Гэрээний эрх мэдэл

Хичээл 4. Шинэ Гэрээний эрх мэдэл

Хичээл 5. Бурханы үгийн хүч

Хичээл 6. Библи судлал- Бурханы үгийн хэрэгцээ

Хичээл 7. Хувиараа Библи судлах аргачлал

Хичээл 8. Дүгнэлт

Номын товч: Христэч хүний хүч чадал, ариун байдлын нууц юу вэ? Бурханлаг ариун байдлыг амьдралынхаа чиг хандлага болгож хэрэгжүүлэхийн тулд бид яах ёстой вэ? Эзэний хүсэлд захирагдаж, Түүний алдрын төлөө өдөр бүр амьдрах нь бидний амьдралд Эзэнээс ирэх баяр хөөр, ерөөлийн гол түлхүүр билээ. Их Эзэн Есүс Христийг дуулгавартай дагаагүйгээс Христэд итгэгч олон хүн горьдлого тасарсан, ялагдсан, үр жимсгүй амьдардаг. Эзэнийг дуулгавартай дагах нь итгэлээрээ баттай байхын, мөн сүнслэг өсөлтийн үндэс юм. 

Хуудас: 68

Хичээл 1. Дуулгавартай байдал бол Бурханы хүслийг мэдэх гол түлхүүр

Хичээл 2. Хуурамч дуулгавартай байдал

Хичээл 3. Хувь хүний цэвэр ариун байдал

Хичээл 4. Бусад хүн юу гэж бодох нь хамаагүй

Хичээл 5. Хэлийг номхруулах нь

Хичээл 6. Дотоод сэтгэлийн баталгаатай байдал

Хичээл 7. Дүгнэлт

Номын товч: Итгэлээ хуваалцахад айдас тань саад болж байна уу? Тэгвэл та Ариун Сүнсний хүч чадлаар, зоригтойгоор итгэлээ хуваалцахад суралцаарай. Энэ цувралаар та анхдагч зарчмуудыг сурах болно. Эдгээр зарчмууд нь дуу цөөтэй, гэм буруугаа үүрэн яваа сая сая Христэд итгэгчдийг бидний Их Эзэний гялалзсан гэрчлэгчид болгон өөрчилсөн юм. Алхам долоо танд батлагдсан ойлголтуудыг хэрэгжүүлснээр эргэн тойронд тань байх хүмүүст Ариун Сүнсний хүчээр Христийн талаар хуваалцах итгэлээ хэрхэн батжуулахыг зааж сургана. 

Хуудас: 65

Хичээл 1. Бид яагаад гэрчилдэг вэ?

Хичээл 2. Яаж гэрчлэхийг харуулсан Есүсийн  жишээ

Хичээл 3. Гэрчлэлд шаардагдах эрдэм чадлууд

Хичээл 4. Гэрчлэл ба Бурханы Үг

Хичээл 5. Гэрчлэл ба залбирал

Хичээл 6. Гэрчлэл ба Ариун Сүнс

Хичээл 7. Дүгнэлт

Номын товч: Түүний ажилд өгөөмрөөр өгдөг хүмүүст зориулж Эзэн онцгой ивээлүүдийг хураадаг уу? “Ургацын хууль” өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр үү? Та эрх чөлөөтэйгөөр өгч чаддаг уу? Эсвэл Бурханы ивээл ерөөлийг алдсаар байна уу? Өгөх зарчмын эргэн тойронд маш олон маргаан байдаг. Мөнгөний талаарх нийтлэг ойлголтод бүү төөрөлд. Бурханы өгсөн баялгаас бусадтай хуваалцаж, Түүгээр дүүргэгдсэн амьдралдаа баяр жаргалтай байхын үнэн утгыг ойлгож мэдээрэй. Өргөлийн талаарх Библийн зарчмуудыг судалснаар Бурханы амласан ивээлүүдийг амьдралдаа амсаж мэдрэх боломжийг энэ хичээл танд олгох болно. 

Хуудас: 80

Хичээл 1. Бүхнийг эзэмших Бурханы эрх

Хичээл 2. Бүрэн гүйцэд өргөлийн жишээ

Хичээл 3. Өөрсдийн цаг хугацааг хариуцах нь

Хичээл 4. Өөрсдийн биеийг хариуцах нь

Хичээл 5. Өөрсдийн авъяас чадвар, сүнслэг бэлгийг хариуцах нь

Хичээл 6. Өөрийн өмч хөрөнгийг хариуцах нь

Хичээл 7. Санхүүгээ Бурханд найдан даатгах нь

Хичээл 8. Бурханд өгөх бидний тайлан

Хичээл 9. Дүгнэлт      

Номын товч: Таны хувьд Хуучин Гэрээ ном том, нууцлаг эрдэнэс мөн үү? Христэд итгэгч нарт Хуучин Гэрээ маш чухал гэвэл та гайхах уу? Библид хуулийн цаг хугацаа ба ерөөлийн цаг хугацааны тухай ямар учиртай өгүүлнэ вэ? Бурхан хүн төрөлхтөнтэй харилцах харилцааны жүжгийн гол дүрүүд нь хэн бэ? Эндээс та Есүс Христийн замыг бэлтгэхийн тулд Бурхан юу хийснийг үзүүлэх болно. 

Хуудас: 80

Хичээл 1. Жүжгийн эхлэл

Хичээл 2. Адамаас Абрахам хүртэл

Хичээл 3. Мосе, Дээгүүр өнгөрөх, Египетээс гарсан нь

Хичээл 4. Хууль ба Нигүүлсэл

Хичээл 5. Аврал ба Уучлал

Хичээл 6. Елиа, сүнсээр удирдуулсан хүний хүч

Хичээл 7. Иеремиа ганцаараа зогссон гэрч

Хичээл 8. Бурханы асар

Хичээл 9. Дүгнэлт    

Номын товч: Шинэ Гэрээн дэх номуудын гол санаа нь юу вэ? Яагаад бид дөрвөн Сайн Мэдээний номыг үздэг вэ? Яагаад Паул тийм олон захидлыг бичиж илгээсэн бэ? Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ? Шинэ Гэрээний номууд хэзээ, хэрхэн бичигдсэн болон хэрхэн хамтдаа нэг боть болж гарсанд гайхдаг уу? Шинэ Гэрээний номуудын талаарх асуултуудад тань хариу өгч, судалгаа хийхэд тань тусална. Энэхүү алхам анхны чуулган таригдсан сэтгэл хөдөлгөм онцлог үйл явдал болон Сайн Мэдээний дөрвөн номд голлон төвлөрсөн болно. 

Хуудас: 82

Хичээл 1. Матай

Хичээл 2. Марк

Хичээл 3. Лук

Хичээл 4. Иохан

Хичээл 5. Элч нарын үйлс

Хичээл 6. Ром, 1,2Коринт, Галат

Хичээл 7. Шоронгийн болон пасторын захидлууд, Тесалоник

Хичээл 8. Ерөнхий захидлууд

Хичээл 9. Есүс Христийн илчлэлт

Хичээл 10. Дүгнэлт

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2021 он