Сургалт, хөтөлбөр

Сайн Мэдээ тараах, дагалдагч бэлтгэхэд таныг зэвсэглэх сургалт, хөтөлбөрүүд

Богино хэмжээний кино ашиглан Сайн Мэдээ тараах сургалт

Энэ сургалтаар та ККК байгууллагын үндсэн стратеги болох санаачлагатайгаар Сайн Мэдээг тараах арга барилыг орчин үеийн залуусын сонирхол дээр тулгуурлан сурч авна. Дэлгэцийн эрин үед амьдарч байгаа бидний хувьд технологийг ашиглах нь зайлшгүй сурах зүйлийн нэг болоод байгаа билээ.

Сургалтийг ерөнхийд нь тоймловол богино видео ба дагалдуулах асуултаар сүнслэг яриа өрнүүлж улмаар Сайн мэдээ рүү хөтлөх гэж болно. 

2-3 цагийн хугацаанд явагддаг энэ сургалтанд суух хүсэлтэй хүмүүст ухаалаг утас байхад л хангалттай юм. 

Алхам #1

Алхам #1

Хүнтэйгээ танилцаад ойрын хугацаанд амьдралд нь болж байгаа зүйлсийг ярилцана. Эндээс тухайн хүнд таарсан киног үзүүлнэ. Богино хэмжээний киног үзүүлээд ярилцаж тухайн хүний хэрэгцээг мэдэж авна.

Алхам #2

Алхам #2

Тухайн хүний хэрэгцээнээс хамаарч тохирсон бичлэгийг нэмж үзэн илүү гүнзгий яриаг өрнүүлнэ. Энэ үед сонсогчийг улам илүү нээхийн тулд хоёр дахь богино киног үзүүлж болно. Хангалттай нээгдсэн бол “Есүс Кино”-ны хэсгээс сонгон үзүүлж болно.

Алхам #3

Алхам #3

“#Шаазан Тавагнууд”, Элсэн урлагаар хийсэн “Оюун санааны Дөрвөн зарчим” киног үзүүлэх эсвэл “Танд зориулсан гайхамшигт төлөвлөгөө” зэрэг номыг уншиж өгч цуглаантай холбоно.

Цахим авралын зарын өдөрлөг

Интернэт + Видео + Сайн мэдээ 

Найздаа өөрийн итгэлийг зөвхөн нүүр тулан уулзахаас өөрөөр хуваалцаж болно гэдгийг та ер бодож байсан уу? Тэгвэл нэг өдрийн турш сонирхолтой, сэтгэл хөдлөм үйл явдал, гэрчлэлээр дүүрэн байхыг хүсвэл "Цахим Авралын Зарын Өдөрлөг"-т оролцоорой.

Алс хол суугаа найз, ах эгч нартаа Есүс Христийн талаар хуваалцахдаа өдөр тутмын цахим хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар бид энэ сургалтаар танд заах болно. Мөн хамтдаа хэрэгжүүлэх болно. 

Ширээн дээр 10, 10-аар суугаад компьютер, таблет, гар утсаа бэлтгээд онлайн байгаа хүмүүстэй холбогдож яриа өрнүүлдэг. Сургагч багш нарын тусламжтайгаар хамтдаа хэцүү асуултанд хариулан, цааш үргэлжлүүлнэ. 

Өдөрлөг 4-5 цагийн хугацаанд явагддаг. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2021 он