БИДНИЙ ЗОРИЛГО

Ариун Сүнсний хүч дотор Агуу Захирамжийн биелэлтэнд оролцон, Есүс Христэд итгэх итгэл уруу бусдыг ЯЛЖ, итгэлээр нь ӨСГӨН, ИЛГЭЭЖ, Христийн биед авралын зар тараах болон дагалдагч бэлтгэхэд нь туслах
Агуу Захирамжийн биелэлтэнд гар бие оролцохоор дуудагдсан байгууллага.
Ариун Сүнсний хүч дотор Агуу Захирамжийн биелэлтэнд оролцон, Есүс Христэд итгэх итгэл уруу бусдыг ЯЛЖ, итгэлээр нь ӨСГӨН, ИЛГЭЭЖ, Христийн биед авралын зар тараах болон дагалдагч бэлтгэхэд нь туслах Газар бүрт хөдөлгөөн байгуулах, ингэснээр хүн бүр Христийг жинхэнээсээ дагадаг хэн нэгнийг мэддэг болох Итгэл, Өсөлт ба Үр жимслэг байдалБИДНИЙ ЗОРИЛГО
БИДНИЙ АЛСЫН ХАРАА
БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ
Агуу Захирамж “ЯВ” гэсэн идэвхтэй үйлдэлд биднийг дууддаг. ККК байгууллага нь дагалдагч бүр хувийн санаачлагатай байж, авралын зарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урамшуулдаг билээ. Хүн бүрт Сайн Мэдээг сонсгох боломжийг ядаж нэг удаа ОЛГОХыг бид зорьдог. Үүний тулд тэдэнтэй ХОЛБОГДОЖ, хувьчилсан байдлаар, жижиг бүлгээр эсвэл олон нийтийг хамарсан хөтөлбөр хэлбэрээр АВРАЛЫН ЗАРын үйл ажиллагааг явуулдаг. Мөн шинэ итгэгчдийг БАТЖУУЛАХ болон итгэгчдийн нөхөрлөл, орон нутгийн сүм цуглаанд ХАМРУУЛАХ нь Ялах стратегид багтдаг.
Христийг илүү таньж мэдэх хүсэлтэй хүмүүст тусалж, тэднийг Агуу Захирамжийн биелэлтэнд гар бие оролцдог, Христийн дагалдагчид болгон ӨСГӨХ нь бидний чухал үүрэг билээ. Сүнслэг үйлчлэлд тэднийг сурган БЭЛТГЭЖ, ЗЭВСЭГЛЭЖ өгөхийг зорьдог. Бид шинэ итгэгчдэд Библи судлалын болон нөхөрлөлийн бүлгүүдэд тогтмол хамрагдах бололцоог олгодог. Мөн Сайн Мэдээг хэрхэн хуваалцах, ДАГАЛДАГЧ БЭЛТГЭХ болон сүнслэг хөдөлгөөн байгуулахтай холбоотой төрөл бүрийн сургалт, материалуудаар тэднийг зэвсэглэж өгдөг.
Итгэгчид Сайн Мэдээг тарааж, дагалдагч бэлтгэснээр байгаа газартаа СҮНСЛЭГ ХӨДӨЛГӨӨНийг бий болгох боломжтой. Үүний тулд тэднийг нийгэм, ажил, амьдралын талбар уруу нь Христийг гэрчлэгчид болгон ИЛГЭЭХ нь бидний зорилго билээ. Мөн орон нутгийн болон гадаад илгээлтэд оролцох боломжийг тэдэнд өгдөг. Эзэний ургац хураалтанд итгэгчдийг ДАЙЧЛАХ болон тэдний нөөц боломж, санхүүгийн дэмжлэгийг Сайн Мэдээний үйлчлэлд уриалан ЧИГЛҮҮЛЭХийг бид зорьж байна.
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2021 он