Бурхан байдаг болов уу? Бурханыг хэрхэн таньж мэдэх вэ? Бурхантай хувьчилсан харилцаатай болохын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Хэрвээ та дараах 4 зарчимыг мэдэж итгэвэл, Бурханыг танин мэдэж, Түүний амласан сэтгэл хангалуун амьдралд хүрэх болно.
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.” (Иохан 3:16)
“...Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ.” (Иохан 10:10)
“…Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй.” (Ром 3:23)
Хүн Бурхантай харилцаатай байхаар бүтээгдсэн боловч зөрүүд, бардам зангаас болж өөрийн замыг сонгосон. Тийнхүү Бурхан ба хүний хоорондох харилцаа тасарчээ. Зөрүүдлэн эсэргүүцэх эсвэл үл ойшоох байдлаар илэрхийлэгддэг энэхүү бардам зан хүсэл нь Библийн гэм гэдэг ойлголтонд ордог.
“Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Есүс Христ доторх мөнх амь мөн.” (Ром 6:23)
Бурханы ариун байдал хийгээд гэмт чанартай хүн хоёрын харилцааг зурагт дүрсэлжээ. Тэдний дунд асар их зай бий. Хүн үргэлж Бурхан руу тэмүүлэн, өөрийн хүчин чармайлт, сайн үйлс, гүн ухааны онол болон шашин шүтлэгээр Түүнтэй ойртож, холбоо тогтоохыг эрмэлзэж байдгийг сумуудаар дүрслэв.
“Гэтэл биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм.” (Ром 5:8 АБ 2004)
“Учир нь би хүлээн авснаа та нарт юуны түрүүнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үхсэн бөгөөд оршуулагдан, Бичвэрийн дагуу гурав дахь өдөртөө амилуулагдсан агаад Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгджээ. Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн…” (1Коринт 15:3-6)
Есүс, “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” гэжээ. (Иохан 14:6)
Бурхан Хүүгээ бидэнд илгээж, биднийг Түүнээс тусгаарлаж байсан гэтлэхийн аргагүй зайг холбож өгөхөөр шийджээ. Ийнхүү Есүс Христ энэ дэлхийд ирж, бидний хийсэн гэм нүглийн төлөөс болж яллагдан загалмай дээр нас барсныг дараах зургаар дүрслэв.
“Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө.” (Иохан 1:12)
“Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно.” (Ефес 2:8-9)
“Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.” (Илчлэл 3:20)
Хаан суудалд өөрийгөө залсан. Христ амьдралын тойргийн гадна байна. Амьдралаа та өөрөө удирдах тул үргэлж зөрчилтэй, эмх цэгцгүй байна.
Хаан суудалд Христийг залсан. Амьдралаа Христэд захируулахаар бууж өгсөн. Амьдралыг тань Христ удирдах тул Бурханы төлөвлөгөө ёсоор зохицуулагдана.
Залбирал гэдэг нь Бурхантай ярихыг хэлнэ. Бурхан таны сэтгэл зүрхийг сайн мэднэ. Тиймээс хэлэх үгийг тань бус, зүрх сэтгэлийг тань илүү анхаарна. Тэгвэл дараах маягаар залбирч болно.
Энэхүү залбирал таны зүрх сэтгэлийн хүслийг илэрхийлж байгаа бол та яг одоо Түүнтэй ярилцаарай. Тийнхүү Есүс Христ амласан ёсоороо амьдралд тань орж ирнэ.
Их Эзэн Есүс минь ээ, би Тантай биечлэн танилцахыг хүсэж байна. Миний гэм нүглийн төлөө загалмай дээр нас барсанд баярлалаа. Би сэтгэл зүрхээ нээж, Таныг Аврагч Их Эзэнээ болгон хүлээн авья. Миний бүх гэмийг уучилж, надад мөнх амийг өгсөнд тань талархаж байна. Амьдралыг минь удирдан захирч, Өөрийн хүслээр намайг өөрчлөөч.
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2021 он