Дараах 4 зарчимыг мэдэж итгэвэл, Бурхан танин мэдэж, Түүний амласан сэтгэл хангалуун амьдралд хүрэх болно.
Амьдралд тохиолддог хүндхэн асуултуудын хариултыг эндээс.....
Бурхан үнэхээр оршин байдаг эсэх, Бурхан гэж хэн бэ? зэрэг асуултын хариултууд.
Ариун Сүнсээр дүүрэн байж, Түүгээр амьдралаа удирдуулснаар Есүс Христийн амласан сэтгэл хангалуун, үр жимстэй амьдралыг мэдрэх боломжтой.
МККК байгууллагаас хэвлэгдэн гардаг, таны итгэлийн өсөлтөд тустай номуудыг сонирхохыг хүсвэл.....
МККК байгууллагын албан ёсны Христэч бүрэн хэмжээний болон богино хэмжээний кинонуудыг эндээс....
Бүлгээрээ Бурханы Үгээс суралцах, дагалдагч бэлтгэх библи судлалын материалууд.
Дэлгэцийн эрин үед таарсан дижитал контент ба тэдгээрийг хэрэглэж сурах.
Оюутан залуусыг Есүс Христтэй хувьчилсан харилцаа тогтоож, итгэлээр өсөхөд бид тусална.
Спортын ертөнцөд Христийн дагалдагчдыг бий болгох
Гэр бүл болохоор бэлдэж буй хосууд болон эхнэр, нөхрүүдэд Библийн дагуу зөвлөх
Чуулганы өсөлтийг түргэсгэх сургалт, удирдлагыг бий болгох
Нүүдэлчин малчдад хүрэх үндэсний төсөл
Таны оролцож болох үйл ажиллагаа, хөтөлбөрүүд
Бид юунд итгэдэг ба хаашаа үйлчлэхээр дуудагдсан талаар
Үнэ цэнээр удирдуулахын ач тус ба түүний нөлөөгөөр Бурхантай ойр байж үр жимс гаргах нь
Спортынхонд Бурханы талаар танилцуулснаар амьдралд нь жинхэнэ ялалт бий болгоно
Сайтад зочлох Холбоо барихДэлхий дээр хүн төрөлхтөн хоорондоо ярьж ойлголцдог 6000 гаруй хэл байдаг ч, үүний дотроос бусдаасаа давуу, онцгой нь спорт юм. 2012 оны Лондонгийн олимпыг 4 тэрбум хүн үзсэн гэдэг судалгаа байгаа бөгөөд, үүгээрээ телевизийн түүхэн дэх хамгийн олон хүн үзсэн үйл ажиллагаагаар тодорсон. Хүүхэд төрөхөөсөө л спорт тоглоомд дурладаг, өрсөлдөх хүсэлтэй байдаг. Спорт нь бидний бие махбодыг төдийгүй оюун ухаан, сүнсийг ч хөгжүүлж байдаг. Манай клуб нь тамирчдад Библийн зарчим, спорттой холбоотой Есүсийн сургаалуудыг зааж, ойлгуулдаг. Мөн тамирчдыг хичээллэж буй спортынхоо төрөлд, өөрийн хүрч чадах хэмжээ, боломжид хүртэл өсөж хөгжихөд нь туслахын зэрэгцээ бидний Бурхантай байгуулсан харилцаа бол мөнхийн үнэ цэнэ, утга учиртай зүйл юм гэдгийг сануулж байдаг.
Манай клуб нь 1966 онд байгуулагдсан Христчин тамирчдын хөдөлгөөн бөгөөд одоогоор 500 гаруй бүтэн цагийн болон маш олон тооны сайн дурын ажилтантайгаар 80 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын чанартай спортын хамтарсан үйл ажиллагаа явуулснаар тухайн орнуудын хооронд сайн харилцаа тогтооход хувь нэмрээ оруулдаг. Уралдаан тэмцээн ивээн тэтгэхийн зэрэгцээ Бурханаас өгөгдсөн авьяас чадвараа хамгийн сайнаар хөгжүүлэхэд тусалж, тамирчдыг урамшуулан зоригжуулдаг. Библийн 1 Коринф номын 9:24-д элч Паул “Уралдаанд оролцон гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү?” гэж хэлсэн байдаг. Тэгээд тэрээр дараагийн ишлэлд нь “Тэд муудах титмийг хүртэхийн төлөө бол, харин бид үл муудах титмийн төлөө юм” гэжээ. Паулын хэлсний нэгэн адилаар, Тамирчдын хөдөлгөөн клуб нь, спорт бол сайн бөгөөд чухал зүйл хэдий ч, Бурхантай байгуулсан харилцаа маань бидний амьдралын хамгийн чухал зүйл байх хэрэгтэй гэдгийг залуу тамирчдад сануулахыг гол зорилгоо болгодог.
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2021 он