Дижитал Стратеги

Өөрчлөгдөшгүй Сайн Мэдээг өөрчлөгдсөөр буй нийгэмд 

Бид 1992 онд "Есүс" киног Улаанбаатар хотын гурван театрт зэрэг гаргаж байсан нь тухайн үедээ хамгийн анхны гадаад кино байсан юм. Маш олон хүн үүнээс хойш Христийн талаар энэ киногоор дамжуулан сонсож, итгэсэн. Харин өнөөдөр хүн бүр хүссэн цагтаа хүссэн мэдээллээ хайж олох боломжтой эрин үед бид амьдарч байна.

Энэ нь Сайн Мэдээг илүү өргөн хүрээнд, олон хүнд хүргэх боломжийг бидэнд өгч байгаа юм. Үйлчлэлийн арга барилаа цаг үедээ тааруулан өөрчилж байх нь бидний онцлог билээ. Хүмүүс хаана байна бид тэнд очиж хүрнэ. 

Гар утасны апп

Гар утасны апп

Ухаалаг төхөөрөмжид зориулсан төрөл бүрийн аппликейшнүүдийг танилцуулж байна. Итгэлээ бусдад хуваалцахад, яриа өрнүүлэхэд, сүнслэг өсөлтөд эдгээр багажууд танд туслах болно. 

Сургалт, хөтөлбөр

Сургалт, хөтөлбөр

Сошиал орчинд Сайн мэдээг хүргэж болно гэдгийг та өмнө нь бодож байсан уу? Сонирхолтой киног үзүүлэн, зөв асуултыг зөв цагт нь асууж сурахыг хүсч байна уу? 

Film School

Film School

Хэзээ нэгэн цагт богино хэмжээний киног өөрийн гараар хийж үзэх юмсан гэж бодож байсан уу? Долоо хоногийн хугацаанд энэ мөрөөдлөө биелүүлэх боломж танд байна.

Удахгүй гарах контентууд

The Four | 4 Зарчим

The Four | 4 Зарчим

Энэ бол "Оюун Санааны Дөрвөн Зарчим" номын цоо шинэ хувилбар бөгөөд үзэгч нарт Хайр, Гэм, Аврагч, Сонголт гэсэн дөрвөн санаагаар Сайн Мэдээг танилцуулна. 

Нээлт: 2019 оны 8 сард

Монгол Солариум

Монгол Солариум

Солариум бол 50 ширхэг фото зургийн цуглуулга юм. Энгийн зурагнууд биш харилцан яриа өрнүүлэхүйц утга учиртай учраас сэтгэл засал, бүлгийн уулзалтаас гадна сүнслэг яриа өрнүүлж ч болдог

Нээлт: 2019 оны 10 сард

Итгэл Нэгт подкаст

Итгэл Нэгт подкаст

Монголын анхны Христитгэлт номын подкаст. Бид танд алдартай Христитгэлт зохиолч, пасторуудын шилдэг бүтээлүүдийг хураангуйлан тайлбарлах болно. 

Нээлт: 2019 оны 12 сард

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2021 он