Сургалт, Өсөлт

Яаж? 10 цуврал

Номын товч:  Яаж Христэд итгэгч болсноо мэдэх вэ хэмээх энэ ном Сайн Мэдээний амин сүнс болох бидэнд итгэлийн үйлсээс гаралтай Есүс Христтэй тогтоосон хувьчилсан харилцаа нь Христэд итгэх итгэл болдгийг бидэнд зааж өгч байна.  

Доктор Билл Брайт танд хэрхэн бид өөрсдийн оюун ухаан, сэтгэл хөдлөл, хүсэл зоригоор Есүст итгэгч болохыг дүрслэн харуулж байна. Танд зориулсан гайхамшигт төлөвлөгөөний хамгийн гол чухал зүйл нь юу болохыг зааж, Бичээст бичигдсэн ёсоор та өөрийгөө яаж Христэд итгэгч болохоо батлан мэдэж болох талаар зөвлөж байна.

Хуудас: 63

Худалдаж авах: 13-р хороолол Соманг плаза 5 давхарт 503 тоот

Номын хэсгээс унших

Номын товч:  Бурханы хайр ба уучлалыг яаж мэдэх вэ хэмээх энэхүү ном бидэнд Өөрийнх нь уучлал, өршөөлийг хүлээн авч, амьдралынхаа хором мөч бүрт Ариун Сүнсэнд захирагдан Түүний тушаалыг дуулгавартай дагах хүн бүрийн амьдралд Бурхан гайхамшигтай бөгөөд ялгуулсан төлөвлөгөөг бэлдсэн болохыг хэлж өгч байна.

Доктор Билл Брайт танд Сүнслэг амьсгааны зарчмаар яаж эрч хүчтэй гэрчлэгч байхыг, амьсгалаа гаргах буюу гэм нүглээ улайхыг, амьсгалаа авах буюу Бурханы өршөөл уучлал, Ариун Сүнсний дүүргэлтийг хүлээж авахыг зөвлөж байна.

Хуудас: 64

Худалдаж авах: 13-р хороолол Соманг плаза 5 давхарт 503 тоот

Номын товч:  Яаж Ариун Сүнсээр дүүрэн байх вэ хэмээх энэхүү ном бидэнд Христэд итгэгч биднийг итгэлээр Ариун Сүнсээр дүүрч ялгуулсан бөгөөд үр жимстэй христэч амьдралыг туулах ёстой болохыг хэлж өгч байна.

Доктор Билл Брайт танд Ариун Сүнсний ажил, Сүнсээр дүүргэгдэн амьдрахын практик утгыг тайлбарлаж байна. Тэрээр Бурханы Үгэнд айлдсаны дагуу Христийг алдаршуулахын тулд Ариун Сүнс энэ дэлхийд ирсэн болохыг, мөн бид амьдралынхаа туршид Христийг үр дүнтэй агаад баяр хөөртэйгөөр гэрчлэн амьдрахад биднийг хэрхэн хүчирхэгжүүлэхийг хүсэн хүлээж байдаг болохыг сануулж байна.

Хуудас: 54

Худалдаж авах: 13-р хороолол Соманг плаза 5 давхарт 503 тоот

Номын товч:  Яаж Ариун Сүнсээр амьдралаа удирдуулах вэ хэмээх энэхүү ном биднийг өдөр тутмынхаа амьдралд хэрхэн Есүс Христийн амилалын хүч чадлаар амьдрахыг зөвлөн хөтөлж байна. Мөн энэхүү бяцхан ном бидэнд Христэд итгэгч бид амьдралд тулгарах асуудлууд хийгээд сэтгэл гундаасан үйл явдлуудтай хэрхэн нүүр тулах, Ариун Сүнсээр хэрхэн хүчирхэг байхыг зааж өгч байна. Мөн энэ ертөнц, махбодын хүсэл, муу сүнсний эсрэг тэмцэлд хэрхэн ялахыг хэлж өгч байна.

Доктор Билл Брайт таныг Бурханы Үгээр урамшуулан хэрхэн “боломжгүй” буюу жинхэнэ ер бусын христэч амьдралдаа Библи судлал, залбирал, гэрчлэлийг тэнцвэртэй авч явахын ухааныг зааж байна.

Хуудас: 59

Худалдаж авах: 13-р хороолол Соманг плаза 5 давхарт 503 тоот

Номын товч:  Энэ амьдралд Ариун Сүнсний хүч чадлаар Христийг гэрчлэхтэй зүйрлүүлэх тийм адал явдал гэж үгүй. Яаж үр жимстэй гэрчлэгч байх вэ хэмээх энэхүү ном бидэнд Христийг бусадтай танилцуулахад хэрэгтэй практик ур дүй, сүнслэг бэлтгэлийн талаар бидэнд зааварлаж байна.

Доктор Билл Брайт бусдыг хэрхэн Бурханы өмнө авчирч, тэдэнд Христийн талаар ярих, тэд хэзээ ч хаанаас олж сонсох боломжгүй тэрхүү Сайн Мэдээнд эерэг хариу өгөх боломжийн талаар зааж байна. Сүнсээр дүүрэн Христэд итгэгчид бүгд, та ч мөн адил Эзэн Есүс Христийн үр нөлөөтэй, үр жимстэй гэрчлэгч нар байж чадна гэдгийг энэхүү бяцхан ном бидэнд хэлж өгч байна.

Хуудас: 60

Худалдаж авах: 13-р хороолол Соманг плаза 5 давхарт 503 тоот

Номын товч:   Дэлхий даяар олон өөр соёл заншил бүхий сая сая хувь хүн Танд зориулсан гайхамшигт төлөвлөгөө товхимолыг уншиж Христтэй танилцдаг. Яаж бусдыг Христтэй танилцуулах вэ хэмээх энэхүү ном бидэнд дээрх товхимолыг хэрхэн ашиглаж Ариун Сүнсний хүч чадлаар хөршдөө, найз нөхдөдөө, хайртай хүмүүстээ Сайн Мэдээг ярих талаар зааж өгч байна.

Доктор Билл Брайт бусдыг Христтэй танилцуулдаг өөрийн амьдралын олон арван жилийн арвин их туршлага дээрээ үндэслэн залбирлаар, өөрийгөө бүрэн зориулснаар найз нөхөд, хайртай хүмүүсээ Христтэй танилцуулах аян замд тань тантай хамт алхаж байна. Мөн та эндээс Түүний алдрын төлөөх үр жимстэй гэрчлэгчдийг хэрхэн бэлтгэж, дагалдуулахад та суралцах болно.

Хуудас: 58

Худалдаж авах: 13-р хороолол Соманг плаза 5 давхарт 503 тоот

Номын товч:   Яаж Агуу Захирамжийн биелэлд туслах вэ хэмээх энэхүү ном бүх цаг үеийн хамгийн агуу хүмүүн болох тэр Нэгэний өгсөн агуу захирамж буюу бүх үндэстнийг дагалдагч болгох, Сайн Мэдээг тунхагла хэмээсэн Есүсийн тушаалын биелэлийг нягталж байна. Энэ цаг үед амьдарч буй Христэд итгэгчид урьд өмнө хэзээ ч тохиож байгаагүй Агуу Захирамжийг биелүүлэх гайхамшигт боломжийн өмнө зогсож байна.

Доктор Билл Брайт Кампус Крусейд фор Крайст  Сайн Мэдээгээр дэлхийг байлдан дагуулах үйл хэрэгт мянга мянган цуглааны, зуу зуун мишион байгууллагын сая сая Христэд итгэгчдийг хэрхэн татан оролцуулсныг танд танилцуулж байна. Бүх цаг үеийн агуу ургац хураалтанд таныг гар бие оролцохыг  энэхүү бяцхан ном маань уриалан дуудаж байна. 

Хуудас: 61

Худалдаж авах: 13-р хороолол Соманг плаза 5 давхарт 503 тоот

Номын товч:   Яаж Агуу Захирамжийн биелэлд туслах вэ хэмээх энэхүү ном Христэд итгэгч хүн бүр Христийн агапэ хайр буюу ер бусын тэр хайраар хэрхэн амьдарч, хэрхэн тэр хайрыг бусдад харуулж амьдрах талаар өгүүлж байна. Энэхүү онцгой хайр нэгдүгээр зууны ертөнцийг бүхэлд нь өөрчилсөн бөгөөд үүний үргэлжлэл Христэд үл итгэгчдийг Христ рүү дагуулсаар байна. Энэхүү бяцхан ном агапэ хайр хэрхэн дайснуудыг эвлэрүүлж, арьс өнгөний, ангийн ялгааг үгүй хийж чаддаг болохыг өгүүлнэ.

Доктор Билл Брайт та бидний амьдарч буй энэ дэлхий ертөнцийг бүхэлд нь өөрчлөх хүч чадалтай тэрхүү хайрыг танд санал болгож байна. 

Хуудас: 57

Худалдаж авах: 13-р хороолол Соманг плаза 5 давхарт 503 тоот

Номын товч:  Яаж итгэлтэйгээр залбирах вэ хэмээх энэхүү ном бидэнд Өөрт нь найдаж, Сүнсээр дүүрсэн Христэд итгэгчдийн залбиралд хариулахдаа Бурхан хэрхэвч цааргалдаггүй гэдгийг хэлж өгч байна. Бичээст, Христийн сүмийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр, мөн түүний хувийн амьдралын туршлагад үндэслэн доктор Билл Брайт итгэмжит Христэд итгэгчдийн тасралтгүй залбирлаар хүмүүний ертөнцийн түүх хэрхэн өөрчлөгдөж байсныг энд өгүүлжээ.  

Яаж итгэлтэйгээр залбирах вэ ном таныг гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө аврал, Агуу Захирамжийн биелэл гэх зэрэг боломжгүй мэт санагдах зүйлсийн төлөө залбирахад уриалан дуудаж байна. 

Хуудас: 63

Худалдаж авах: 13-р хороолол Соманг плаза 5 давхарт 503 тоот

Номын товч:  Яаж өгөхийн баяр хөөрийг мэдрэх вэ хэмээх энэхүү ном бидэнд Христэд итгэгч хүн бүрийн амьдралд золиостой өглөг нь сэтгэл хөдөлгөм мөчүүд, сайхан адал явдлыг авчирдаг болохыг баталж байна. Энэхүү бяцхан ном Христэд итгэгчдийг залбиралтайгаар өөрсдийн өглөгөө хүргэх эцсийн зогсоолоо тодорхойлохыг уриалж байна.

Доктор Билл Брайт христэч няравын талаарх Библийн зарчмыг танилцуулж Ариун Сүнсээр удирдуулсан таны өглөгч гарыг Бурхан хэрхэн шагнадаг болохыг танд хэлж өгч байна. Тэр таныг энэ үед Агуу Захирамжийг биелүүлэх үйл хэрэгт цаг хугацаагаа, авьяас чадвараа, эд баялагаараа хөрөнгө оруулалт хийгээрэй хэмээн уриалан дуудаж байна. 

Хуудас: 63

Худалдаж авах: 13-р хороолол Соманг плаза 5 давхарт 503 тоот

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2021 он