Үйлчлэлүүд

"Хос Багана" таны гэр бүлд хэрэгтэй

Монгол Кампус Крусейд фор Крайстаас шинэхэн мэндэлсэн үйлчлэл бол гэр бүл, хосуудын “Гэр Бүлийн Амьдрал” юм. Тэдний зорилго бол Монголын гэр бүлүүдэд туслах. Саяхан болж өнгөрсөн “Хос багана” Удирдагч бэлтгэх сургалт"-нд оролцсон “Гэрэлт-Амьд Үг” чуулганы пастор С.Содбаатар, эхнэр Э.Мөнх-Алдар нартай ярилцлаа.

МККК:  Ярилцлагад маань хүрэлцэн ирсэнд баярлалаа. Хос багана гэх энэхүү бүлгийн уулзалтад анх ямар сэтгэлээр оролцсон бэ? Сургалтаас хүсэж байсан зүйл?

М: Энэ сургалтын талаар анх найзаасаа сонссон. Эзэний үгэн дээр суурилан гэрлэлтийн талаар бүлгээрээ судалж байгаа гэж. Үүнийг сонсоод надад маш сайхан санагдсан. Эзэний үгэн дээр гэрлэлтийн талаар хамтдаа ярилцан судалснаар өөрийнхөө гэр бүлдээ хэрэгжүүлээд цаашлаад чуулганыхаа гэр бүлүүдэд дамжуулах хүсэл төрөн суух шийдвэр гаргасан. Гэтэл заавал гэр бүлээрээ сууна гэсэн тул нөхөртөө энэ сургалтад хамт суух санал тавьсан. Тэр үед ямар санагдсан?

С: Би эхнэрээсээ сонссон “Их чухал сургалт сууна л” гэсэн тэгээд суусан үнэхээр чухал сургалт байсан.

 

МККК: Үнэхээр сайхан байсан байжээ. Хос багана бүлгийн уулзалтаас онцгой сайхан мэдрэгдсэн зүйл  та хоёрын хувьд юу байсан бэ?

С: Миний хувьд гэрийн даалгаварт өгсөн болзоо байсан. Энэ бол хосуудын харилцааг батжуулж өгөхөд нь дэм болсон шахалт байсан. Энэ нь сургалтын маань нэг онцлог байсан. Дараагаар нь асуултууд байсан. Эхнэр нөхрүүд хоорондоо ярилцах сэдвүүд байсан. Энэ хоёр ер нь онцгой санагдсан.

М: Миний хувьд мэдээж даалгавар болзоо их сайхан санагдсан. Мөн бүлгийн хоорондоо ярилцан бие биенээсээ суралцаж байгаа нь их сайхан гоё мэдрэмж төрүүлж байсан.

Э.Мөнх-Алдар: Хүмүүст үйлчилдэг амьдралын хэв маяг нь өдөржингөө хүмүүст үйлчлээд хамаг хүчээ шавчхаад гэртээ ороод ирдэг. Гэхдээ шавхахгүйгээр гэрийнхэндээ үйлчлэх зайгаа үлдээгээд орж ирээд гэр бүлдээ мөн үйлчлэх хэрэгтэй юм байна гэдэг чухал зүйл мөн...

МККК: Хос багана бүлгийн уулзалт маань эсийн бүлгийн уулзалт зэрэг бусад чухал уулзалтуудаас ялгаатай онцгой зүйл нь юу байв?

М: Миний хувьд бүлгээрээ ярилцах нь сайхан байсан гэсэн. Эсийн бүлгийн уулзалт бол тогтсон нэг хүн нь чиглүүлнэ. Харин хос багана бүлэг бол гэр бүл болгон, эхнэр нөхөр бүр өөрийн мэдрэмж ойлголтоо хуваалцдаг. Үүнд хүн болгоны оролцоо мөн заавал ярьж байгаа байдал зэргүүд нь бусад бүлгүүдээс бага зэргийн ялгаатай санагдсан.

С: Надад бол гэр бүлүүдэд зориулсан эсийн бүлгийн нэг өвөрмөц хэлбэр байна гэж ойлгосон. Сургалтын агуулгын эдгэрлийн баяр хөөр хөтөлбөрийн сэтгэлээ нээгээд асуудлаа гэрэлд гаргаад түүн дээр Эзэн эдгэрлийг авчирдагтай адил төстэй. Гэхдээ гэр бүлүүдэд зориулсан ойролцоо хөтөлбөр байна гэж ойлгосон. Ер нь бол сэтгэл хангалуун байгаа.

М: Яг харилцаан дээрээ төвлөрч байгаа болохоор бусад зүйлээс бас их ялгаатай. Гэрлэлтийн харилцаа, хоорондын харилцаан дээрээ хэрхэн хувиа хичээхгүй байх уу, мөн бид Библийн ишлэлийг бусдад үйлчлэхээр зааж судлан бодож явдаг байсан уу гэхээс яг гэрлэлтийн харилцаан дунд аваад ирсэн нь их гоё байсан. Бид бол тэр өнцгөөс нь харахгүй зөвхөн үйлчлэхийн тулд байсан уу гэхээс хажууд байгаа хань, хүүхдэдээ төвлөрч харах хараа чухал гэдгийг олж харсан.

С: Түүнд их чиглүүлж өгсөн, маш гоё байсан.

М: Их сонирхолтой. Ишлэлүүд нь одоо ч мөн бодогдоод л “би үйлчлэх ёстой, нөхөртөө, хүүхдэдээ үйлчлэх ёстой. Хамгийн чухал зүйл маань энэ шүү дээ. Үүнд төвлөрөх хэрэгтэй” гэх зүйлүүдийг ойлгосон. Бидний ярилцлага дунд бас их гоё юм гарч ирж байсан.

С: Хүмүүст үйлчилдэг амьдралын хэв маяг нь өдөржингөө хүмүүст үйлчлээд хамаг хүчээ шавчхаад гэртээ ороод ирдэг. Гэхдээ шавхахгүйгээр гэрийнхэндээ үйлчлэх зайгаа үлдээгээд орж ирээд гэр бүлдээ мөн үйлчлэх хэрэгтэй юм байна гэдэг чухал зүйл мөн гарч ирсэн.

М: Энэ зарчим одоогоор манай гэр бүлд үйлчилж байгаа. Библи дээрх Эзэний үгийг өөрсдийн амьдралд хэрэгжүүлээд гол нь гэр бүлдээ үйлчлэх гэсэн зарчмыг барьж хэрэгжүүлж байгаа. Энэ нь тус сургалтын маань нэг үр дүн юм.

 

МККК: Болзооны даалгавар их онцгой байсан гэсэн. Энэхүү даалгаврыг гүйцэтгэх явцад та хоёрын харилцаанд ямар онцгой өөрчлөлт гарсан бэ? Ер нь болзооны цаг ямар байсан бэ?

С: Болзооны үеийн ярианы сэдвийг асуултууд нь чиглүүлж өгсөн. Хувьчлан хийх даалгавар, хамтдаа хийх даалгавар зэргээр. Тухайн үед ажил ачаалалтай нэг стресстэй нөхцөл байдал үүссэн байсан. Энэ талаар ярилцмаар байсан ч даалгавраа биелүүлэхийн тулд асуултад хариулаад ярих хэрэгтэй болсон учир асуулт бол яриаг чиглүүлж өгсөн. Энгийн үед асуудалтай байгаа зүйлээ түлхүү ярьдаг учир заримдаа яриа бол амжилтгүй төгсөх үе байдаг. Харин яриаг чиглүүлээд өгөхөөр бас их сонирхолтой санагдсан.

М: Болзооны үед хоорондоо яг асуултын дагуу ярилцахад яг өнөөдөр чиний мэдрэмж, өнөөдөр сэтгэл санаа чинь ямар байна вэ гэдэг асуултанд бие биенийгээ байгаагаар нь хүлээн аваад, надад өнөөдөр ийм байна, яг одоо надад ийм санагдаж байна гэх зэрэг нь бие биенийгээ байгаагаар нь хүлээж авахад сайхан санагдсан. Тэр болгон бид нар өнөөдөр би ийм байна гэж ярьдаггүй. Энэ зүйл гоё байсан. Мөн ярилцлагын сүүлд хамтдаа залбираарай гэдэг мөн сайхан байсан. Бүх зүйлийн дараа Эзэнтэй хамт Түүнийг харилцаандаа оруулж байгаа, эргээд Эзэнийг санаж байгаа, асуудлаа буцаагаад Эзэнд өргөсөн. Түүнчлэн ярилцсаны үр дүн гаргалгаа шийдвэр гаргасан. Хоёулаа ийм байгаа юм байна, тиймээс ингэе гэж гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө сүүлд нь Эзэний өмнө ирээд тусламж аваад өнгөрсөн. Тэр залбирлын цаг их гоё байсан. Болзоог бол бид хоёулханаа л байх гэж бодоод л, их л сайхан цагийг боддог. Гэтэл тэр болзоонд Эзэн хамт байгаад төгсгөл нь залбирлаар байгаа нь маш сайхан байсан.

 

МККК: Хос багана бүлгийн уулзалт маань нэг өдрийн богино цагийн сургалттай байсан ч танай гэр бүлийн хувьд маш олон зүйлийг сураад, та хоёрын харилцаа, дээрээс нь хэрэгжүүлэх зүйл дээр маш олон өөрчлөлт гарсан гэдэгт итгэж байна. Энэ сургалтаас олон шийдвэрийг гаргасан гэж хэлсэн. Хэрэгжүүлэх шийдвэрийнхээ талаар хуваалцвал?

С: Хувийн харилцаан дээрээ гаргасан шийдвэрээ тухай бүрд нь хэрэгжүүлээд явж байгаа. Мөн энэхүү сургалтаа цааш нь чуулганыхаа ахлагч, үйлчлэгч нарынхаа гэр бүлд нэт тэргүүнд түгээж тэднийгээ босож байгуулахад хэрэглэе гээд сургалтын төгсгөлд шийдвэрээ гаргаад энэ долоо хоногт таван хостой эхлүүлсэн. Манайхны хувьд их сэтгэл өндөр байгаа. Бидний хувьд чуулганыхаа хүрээнд юун түрүүнд 3 бүлэг хичээллэх хэрэгцээтэй байгаа. Цаашлаад үйлчлэгчид маань өөрсдөө дараа дараагийнхаа гэр бүлүүдэд явуулах боломжтой гэж үзэж байгаа. Чуулган маань жижиг бүлгийн бүтэцтэй тул бас нэг гэр бүлийн эсийн бүлэгтэй болоод тэр нь энэ загвар хөтөлбөрөөр явдаг болбол гэж. Харин дараагийн ном нь хурдан орчуулагдаад гараасай гэж хүсэж байна. Жагсаалтуудыг нь харсан бүгдээрээ их сонирхож байсан. Энэ энэ номууд нь байна уу гээд л байсан. Хурдан орчуулаарай. Ийм гоё сургалт зохион байгуулсан та бүхэндээ баярлалаа.

М: Мөн чуулганы гэр бүлээрээ явж байгаа гишүүддээ гэр бүлийн эсийн бүлгээр хэрэгжүүлье гэж төлөвлөсөн байгаа. Мөн чуулганд үйлчилдэг гэр бүлүүддээ эхэлсэн байгаа. Үүнээс гадна шинээр ирж байгаа итгэгчид, гэр бүлээрээ ирдэг хүмүүстээ гэр бүлийн эсийн бүлэг нээж энэ хөтөлбөрийг оруулж үзье гэж бодож байгаа. Ямар ч байсан 5 хостой амжилттай эхэлсэн. Хосууд маань болзооныхоо даалгаврыг аваад тарцгаасан байгаа.

 

МККК: Ярилцлага өгсөнд баярлалаа.

С: Баярлалаа.

М: Баярлалаа.

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2019 он