Бидний тухай

Стив Даглас

Олон улсын ба АНУ-ын ККК байгууллагын ерөнхийлөгч

Стив Харвардын их сургууль болон Массачусетсын Технологийн Институтыг төгссөнийхөө дараахан Христэд итгэжээ. Өдгөөг хүртэл 50 гаруй жилийн бүтэн цагийн үйлчлэлийнхээ хүрээнд олон өөр салбарт ажилласаны дотор ККК байгууллагын Дэд ерөнхийлөгч, АНУ-ын ККК салбарын Захиргааны албаны даргын үүрэг байв. 2001 оны 7-р сард Стив ОУ-ын ККК байгууллагын Ерөнхийлөгчийн ажлыг үүсгэн байгуулагч Билл Брайтаас авсанаас хойш өнөөдрийг хүртэл үйлчлэлээ үргэлжлүүлсээр байна.

 

Стив хэд хэдэн номыг бичиж, мөн хамтран бичилцсэний дотор “Та Өөртөө Менежер” (Managing Yourself), “Хэрхэн өөрийн потенциалыг нэмэгдүүлж, амьдралдаа хэрэгжүүлэх” (How to Achieve Your Potential and Enjoy Life), “Хэрхэн сайн сурангаа Бурхантай алхах вэ” (How to Get Better Grades and Have More Fun and Enjoying Your Walk with God) зэрэг ном бий. Мөн түүний “Амьдралаа Үр дүнтэй байлгах нь” радио нэвтрүүлэг 900 гаруй сувгаар цацагддаг.

Гэргий Жүдитэйгээ одоо Флорида мужийн Орландод амьдардаг ба нас биенд хүрсэн гурван хүүхэд, есөн ач, зээтэй.

 

Стивийн талаар өөрийнх нь Твиттер хуудсанд дагаж болох бол Жүдигийн бичсэн номуудыг мөн Твиттерт нь дагаарай.

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2021 он