Бидний тухай

Билл Брайт

Олон улсын ККК байгууллагыг үндэслэгч

Их сургуулиудын оюутнуудаас даруугаар эхэлсэн үйлчлэл өдгөө дэлхийн хамгийн том Христитгэлт үйлчлэл болон өргөжиж, суурин хотууд, тамирчид, улс төрчид болон бизнесмэнүүд, урлагийнхан ба гэр бүлүүдэд хүрэн үйлчилсээр байна.

Билл Брайт

Биллийн үйлчлэлийн амжилтын цөм нь Христийн төлөөх шатаж буй халуун сэтгэл, харилцаа байсан юм.

1956 онд түүний бичсэн “Оюун Санааны Дөрвөн Зарчим” жижиг ном нь хүн Бурхантай Есүс Христээр дамжуулан харилцаа тогтоохыг дөрвөн үргэлжилсэн санаагаар илэрхийлдэг ба 200 гаруй хэл дээр орчуулагджээ.

Христитгэлт номууд хэдэн зууны турш бичигдэж хэвлэгдсэн ч Биллийн энэ жижиг ном 2.5 тэрбум хувь буюу одоогоор дэлхийн хамгийн олон тоогоор хэвлэгдэн, тараагдсан ном хэвээр байгаа юм.

Билл үйлчлэлийнхээ хугацаанд телевиз, радио, интернэт, утас, кино, олон улсын зэрэглэлтэй сургалт, конференц зэрэг арга замуудаар сая сая хүнд хүрч үйлчилсэн байдаг. Тэрээр залбирлын хүн байсан ба өнөөгийн Христитгэлт чуулгануудын дунд мацаг барилттай залбирлын хөдөлгөөнийг эхлүүлсэн гол хүн гэж тооцогддог.

1996 онд АНУ-ын төрөөс өгдөг Темплтоны шагналыг ККК байгууллагынхаа өмнөөс хүртэж байсан ба шагналын сангаас дагалдан ирсэн нэг сая америк долларыг мацаг барилттай залбирлын үйлчлэлд буцаан өгч байсан гэдэг.

Билл мөн доктор Жеймс Дэвистэй хамт үүсгэсэн Глобал Пасторс Нэтворк хэмээх интернэтэд суурилсан сургалтын төвөө дэлхийн пастор, удирдагчдыг сургах, нөөц боломжоор хангах, хамтрах ажиллах сүлжээг байгуулах зорилготойгоор эхлүүлж байсан нь одоо болтол идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Билл Брайт 2003 онд 81 насандаа уушигны фиброз өвчний улмаас нас баржээ.

Вонетт Брайт

Вонеттын залбиралд ханддаг зан чанар түүний үүсгэсэн “Үндэсний Залбирлын Хороо” нийгэмлэгээс харагддаг. Залбирлын энэхүү бүлэг удирдагч нар нь итгэгчдийг залбирал дотор нэгтгэж, сүнслэг сэргэлтийг авчирдаг байжээ.

Тэрээр АНУ-д жил бүр болдог “Үндэсний Залбирлын Өдөр” арга хэмжээнд итгэгчдийг уриалдаг нийгэмлэгийн тэргүүнээр 9 жил ажилласан юм.

Тэдний залбирал зориулалтын үр дүнд АНУ-ын Конгресс жил бүрийн 5 дугаар сарын эхний Пүрэв гаригийг албан ёсоор “Үндэсний Залбирлын Өдөр” болгон баталсан билээ.

Вонеттийн хийсэн ажлуудын дунд олон ном бичигдсэн ба 1993 онд эмэгтэйчүүд рүү чиглэсэн “Өнөөдрийн Эмэгтэй Интернэйшнл” үйлчлэл эхэлсэн юм. Түүний удирдлага дор энэ үйлчлэлээр дамжуулан олон мянган эмэгтэйчүүд Есүс Христтэй харилцах харилцаандаа өсч, өндийсөн.

Вонетт Брайт 2015 оны 12 сарын 23-нд архаг цусны хавдар өвчний улмаас 89 насандаа нас баржээ. Түүний талаар дурдатгалуудыг VonetteBright.com сайтаас нь уншиж болно.

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2021 он