Бидний тухай

Бидний үнэ цэнэ

Эзэн, Кампус Крусейд фор Крайст байгууллагыг Библи дээр суурилсан итгэлийн үнэ цэнэ, үзэл баримтлалтайгаар Агуу Захирамжийн биелэлтэд оролцуулахаар дуудсан билээ. Эдгээр нь Ариун Сүнсээр дүүрэн байж, Түүгээр удирдуулах, Сайн Мэдээний төлөө санаачлагыг гардан үйлчлэх болон дагалдагчдын сүнслэг үржилт зэрэг юм. Өдгөө 60 гаруй жилийн туршид дэлхийн 190 гаруй улс орныг хамарсан сүнслэг хөдөлгөөнүүд бий болжээ. Энэ хугацаанд үйлчлэлийн олон төрлийн арга барил, стратеги бодлогыг боловсруулж, арвин их туршлагыг хуримтлуулсан. Эдгээр үнэ цэнэ, үзэл баримтлал, арга барил болон туршлагууд нь авралын зарын болон дагалдагч бэлтгэх үйлчлэлийг илүү үр нөлөөтэй болгосоор байна. Дэлхий дахин даяарчлагдан, асар хурдтайгаар өөрчлөгдөж байна. Энэ эрин үеийнхэн Агуу Захирамжийн биелэлтэнд улам ихээр анхаарч, цаг үеэсээ өрсөн сэтгэж (Цагийг авар… Ефес 5:15-17), гарамгайгаар үйлчлэх шаардлагатай нүүр тулаад байна. Үүний тулд Христийн бие хүч, нөөц боломж ба туршлагаа нэгтгэн, сүнслэг үйлчлэлийг хүчирхэгжүүлэх нь чухал юм. Ингэснээр бид улс орон, цаашлаад бүх дэлхийд Сайн Мэдээгээр нэвчин нөлөөлж чадахыг Ариун Сүнс бидэнд сануулан, ятгасаар байна. Тиймд МККК байгууллага нь дараах үнэ цэнэ, үзэл баримтлалыг эрхэмлэн үйлчлэхийг зорилгоо болгож байна.

 

Хаанчлалын Үзэл баримтлал

Бид бүгдийн үйлчлэлийн талбар, арга, зарчмууд ялгаатай байдаг хэдий ч бүгдээрээ нэг Эзэнд үйлчилж, нэг зорилго болох Түүний Хаанчлалын төлөө алхаж байгаа билээ. (Бэлгүүд нь ялгаатай боловч адилхан Сүнс, Үйлчлэлүүд нь ялгаатай боловч адилхан Эзэн, Үйлдлүүд нь ялгаатай боловч, бүгдийн дотор бүх юмсыг үйлдэгч нь адилхан Бурхан юм, 1 Коринт 12:4-6), (Нэг найдвар, нэг бие, нэг Сүнс, нэг Эзэн, нэг баптисм, нэг Бурхан… Ефес 4:4,5).

Тиймд бид “Миний эсвэл Чиний” гэх аливаа бодол, хандлагаа хойш тавьж, харин “Ертөнцийн Эзэний, бидний” гэсэн ЭЗЭНий Хаанчлалын нэгдмэл, нэг үзэл баримтлалаар үйлчлэхийг нэн тэргүүнд тавьж байна. Монгол оронд Ертөнцийн Эзэний Хаанчлалыг тэлэх зорилгыг өвөрлөсөн аливаа санал, оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаанд бид нээлттэй байна.

 

Дотоод Өвлөлт

Улс үндэстэн маань бүхэлдээ Христ дээр ирэхэд Монгол итгэгч нэг бүрийн санаачлагатай үйлчлэл чин зориулалт хамгаас чухал юм. Итгэгчид нэн тэргүүнд өөрсдийн амьдарч буй газар, нутгаа өвлөн авч түүнийгээ Сайн Мэдээгээр ялах хэрэгтэй (Үйлс 1:8). Бид Христэд итгэгчдийг авралын зар ба дагалдагч бэлтгэх үйлчлэлд зэвсэглэж өгөхийг эрмэлзэн үйлчлэх болно. Ингэснээр өөрийн оршин байгаа газартаа Эзэний гэрч, Сайн Мэдээг тунхаглагч байж сүнслэг хөдөлгөөнийг удирдахад нь тэдэнд тусална.

 

Хамтын Удирдлага

Сүнслэг үйлчлэлийг илүү дэвшилттэй болгоход олон бүтээлч сэтгэлгээ, үр дүнтэй санал шүүмжүүд хэрэгтэй. Мөн тогтвортой, үр нөлөөтэй удирдлагыг дэмжихийн тулд “баг”-аар удирдах зарчмыг бид баримтлана. Бид “Би удирдаж, бусад нь үйлчлэх” хандлагыг халж, “Хамтдаа үйлчлэн удирдах” зарчмыг эрхэмлэх болно. Мөн итгэгчдийг “Үржигч удирдагчид” болгон өсгөхөд онцгойлон анхаарч, дэмжих болно. (Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга 2 Тимот 2:2).

 

Үнэ Цэнээр Удирдуулах

Бидний хийж буй ажил, үйлчлэл бидний хэн гэдгийг тодорхойлохгүй. Харин үнэ цэнэ биднийг тодорхойлно. Бид Ертөнцийн Эзэнийг (Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла Матай 22:37) бусад итгэгч ахан дүүс, төөрөгсдийг (Чи хөршөө өөрийн адил хайрла Матай 22:39, Та нар бие биеэ хайрлах юм.

 

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. 2021 он